Мэдээ мэдээлэл

ИРГЭДЭЭС ИРҮҮЛСЭН ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫН 2016 ОНЫ 2-Р УЛИРЛЫН ТАЙЛАН

      Аймгийн болон сумдын төрийн захиргааны байгууллагад иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг шийдвэрлэхдээ Монгол улсын хууль тогтоомж, түүний дотроос “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан өргөдөл гомдлыг  шийдвэрлэх тухай хууль”, Засгийн газрын  2005 оны 67 тоот тогтоол, аймгийн Засаг даргын 2013 оны А/83 тоот захирамжаар баталсан журмыг мөрдөж ажиллалаа. 

Аймгийн хэмжээнд 2016 оны 2-р улиралд 4821 санал, өргөдөл, гомдол ирснийг бүртгэн авч 3945 буюу 81.8%-ийг шийдвэрлэн хариу өгч ажиллалаа. Шийдвэрлэх шатандаа буюу хугацаа болоогүй 876 санал, өргөдөл, гомдол байна.

Иргэдээс аймгийн Засаг даргад гаргасан өргөдлийг өргөдөл, гомдол хүлээн авах өрөө, бичгээр, биечлэн, 7045-2222 нээлттэй утас, 70452222.mn сайт, цахим хэлбэрээр авч хариуг иргэдэд хуулийн хугацаанд өгч ажиллаж байна.     

2016 оны 2-р улиралд мөнгөн тусламж, дэмжлэг хүссэн нийт 123 иргэнд 31091400төгрөгийн тусламж олгож шийдвэрлэсэн.

ХЗӨЧДТ ТББ -гийн санаачлагаар Мерси Кор ОУ-н байгууллагын санхүүгийн дэмжлэгтэйгээр
CLOUDNETWORK LLC
програмыг хийж гүйцэтгэв.
 
Нээлттэй2018 оны 06 сарын 25 Утсаар Гомдол
1806250001 Улаангом сумын 8-р багийн эмч Алтанхүү ажилдаа ирэхгүй байна. Хаана сууж байгаа нь тодорхойгүй байна. Би дүүгээ үзүүлэх гэж 2 өдөр хайж явлаа. Иргэд энэ эмчийг ажлаа байнга тасалдаг гэх юм. Судалж хариу өгнө үү.
 Увс Аймгийн Засаг Даргын Тамгын Газар Дэлгэрэнгүй ...
Хаалттай2018 оны 06 сарын 21 Утсаар Гомдол
1806210001 5 дугаар сургууль буюу хуучнаар Чандмань эрдэм сургууль ажилчдынхаа цалин байнга сарын 29,30 эсвэл сарын эхний долоо хоногт өгдөг. Өнөөдөр Бусад сургуулиуд багш нарынхаа урамшуулал, амралтын мөнгө өгчөөд байхад энэ сургууль өгөөгүй байна. Судалж шийдвэрлэж өгнө үү.
 Увс Аймгийн Засаг Даргын Тамгын Газар Дэлгэрэнгүй ...
Хаалттай2018 оны 06 сарын 18 Утсаар Гомдол
1806180002 Бөхмөрөн суманд 5,6-р сард хөргөлттэй эм олгогдсонгүй. Маш олон хүн эм хөндөлттэй авах хүсэлттэй байгаа боловч эмийн санч тодорхой хариулт хэлэхгүй байх юм. Тодруулж бидэнд хариу өгнө үү.
 Увс Аймгийн Засаг Даргын Тамгын Газар Дэлгэрэнгүй ...
Нээлттэй2018 оны 06 сарын 04 Утсаар Гомдол
1806040001 Увс аймгийн Өмнөговь сумын иргэн нь өрөөсөн нүд хараагүй, цус харавсан байдалтай өндөр насны тэтгэвэрт байдаг, малын тоо хүрдэггүй ядарсан 2 хөгшин амьдардаг. Гэтэл Хүнсний талонд хамруулахгүй байгаа нь ямар учиртай вэ? Шалгаж хариу өгнө үү.
 Увс Аймгийн Засаг Даргын Тамгын Газар Дэлгэрэнгүй ...
Хаалттай2018 оны 04 сарын 11 Утсаар Гомдол
1804110001 ХХҮГ-аас зарлагдсан ажлын байрыг дэмжих төсөлд Тэс сумын иргэн Чиндалай төсөл бичиж өгсөн боловч сумын байцаагч хүлээж аваагүй. Уг төслийг хүлээж аваагүйн шалтгаан ах Чин-Очир сум хөгжүүлэх сангаас зээл авч үйл ажиллагаа явуулж байгаад төлж чадалгүй 4 жилийн өмнө нас барсан учир төсөл хөтөлбөрт хамруулах боломжгүй гэсэн. Чиндалай нь уг зээлд ямар нэгэн байдлаар холбогдолгүй тул энэхүү асуудлыг шийдвэрлэж арга хэмжээ авч өгнө үү.
 Увс Аймгийн Засаг Даргын Тамгын Газар Дэлгэрэнгүй ...
Хаалттай2018 оны 04 сарын 05 Утсаар Гомдол
1804050001 Улаангом сумын 5-р багт буюу 4-н замд залгаа 6 дэлгүүр, замын доод талд 2 дэлгүүр гэх мэт маш олон дэлгүүр архи, согтууруулах ундаа зарж байна. Энэ байдлаас үүдэн маш их архидалт бий болсон. Сүүлийн үед сургуулийн хүүхэд, залуучууд арийн бор толгойд ихээр ирж архидаж байна. Энэ асуудлыг судлаж хариу өгнө үү.
 Увс Аймгийн Засаг Даргын Тамгын Газар Дэлгэрэнгүй ...
Хаалттай2018 оны 02 сарын 13 Утсаар Мэдээлэл авахыг хүссэн
1802130001 Өнгөрсөн долоо хоногт ЕБ 2 дугаар цогцолбор сургуулийн 6 настай хүүхдийг багш нь зодсон гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээгээр яваад байсан боловч сураг чимээгүй болчлоо. Миний сонссон дам яриагаар тухайн хүүхдийг ангийн багш нь номоор цохисон, удаа дараа ийм үйлдэл гаргасан, тухайн байгууллагын удирдлагууд уг асуудлыг байгууллагын нэр хүндтэй холбоотой гээд дарж өнгөрсөн байх гэсэн яриа олон нийтийн дунд байна. Иймд үнэхээр бага насны хүүхдийг хүчирхийлсэн хэрэг гарсан эсэхийг шалгаж хариу өгнө үү. Хүсэлт гаргасан миний бие нь иргэнийхээ үүргийг ухамсарлаж мэдээлэл өгсөн тул хувийн мэдээллийг нууцална уу.
 Увс Аймгийн Засаг Даргын Тамгын Газар Дэлгэрэнгүй ...
Хаалттай2018 оны 02 сарын 09 Утсаар Гомдол
1802090001 Өмнөговь сумын Нийгмийн даатгалын байцаагч 11 жил нэмж оруулах байсныг 10 жилээр оруулсан байсныг тодруулахад өргөдөл бичих байх гээд ойлгомжгүй зүйл яриад явуулсан. Дараа ирэхэд бүртгэх хугацаа дууссан гэх юм. Энэ байцаагчийн хариуцлагагүй байдлаас үүдэн миний тэтгэврийн нас хүрэлцэхгүй хойшлогдсон. Нэмэлт мэдээллийг 96708814 холбогдон ач шийдвэрлэж өгнө үү.
 Увс Аймгийн Засаг Даргын Тамгын Газар Дэлгэрэнгүй ...
Хаалттай2018 оны 02 сарын 05 Утсаар Гомдол
1802050002 Боловсролын байгууллагуудын ойролцоо худалдаа, үйлчилгээ явуулдаг дэлгүүрүүдэд ханиад томуу ихтэй өвлийн хүйтэн улиралд зайрмаг зарахыг хоригломоор байна. Манай хүүхэд Ерөнхий боловсролын гуравдугаар сургуульд явдаг. Сургуулиасаа ирэх замдаа зайрмаг авч идсэн гээд даарчихсан ирсэн. Энэ асуудлыг яаралтай шийдвэрлэж өгнө үү.
 Увс Аймгийн Засаг Даргын Тамгын Газар Дэлгэрэнгүй ...
Хаалттай2018 оны 02 сарын 05 Утсаар Гомдол
1802050001 Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтэст 2017 оны 08-р сарын 28 өдөр өргөдөл гаргасан. Уг өргөдлийн хариуг авахаар 5-н сарын дараа буюу 2018 оны 02-р сарын 29 ны өдөр өөрийн биеэр очиж авахад шийдвэрлээгүй байх юм. Шат шатандаа хяналт тавиагүй, санал хүсэлт өргөдөл гомдлын тухай хуулийн 4 заалтыг зөрчиж хүндрэл учруулсан тул арга хэмжээ авч өгнө үү.
 Увс Аймгийн Засаг Даргын Тамгын Газар Дэлгэрэнгүй ...
Хаалттай2018 оны 01 сарын 15 Утсаар Мэдээлэл авахыг хүссэн
1801150001 Наранбулаг суманд аймгийн фонтоос хорголжин тэжээл тусламжаар ирсэн гээд нэг бүрийг 20500 төгрөгөөр өгч байна. Харин манай суманд хорголжин тэжээл 18000 төгрөгөөр худалдаалагдаж байгаа тул тодруулж хариу өгнө үү.
 Увс Аймгийн Засаг Даргын Тамгын Газар Дэлгэрэнгүй ...
Хаалттай2017 оны 11 сарын 21 Утсаар Гомдол
1711210001 Би хараагүй хүний асран хамгаалалтад байдаг. Гэтэл миний асран хамгаалагчид олгодог тэтгэмжийг хассан байх юм. Тодруулж хариу өгнө үү.
 Увс Аймгийн Засаг Даргын Тамгын Газар Дэлгэрэнгүй ...
Хаалттай2017 оны 11 сарын 17 Бичгээр Өргөдөл
1711170001 Мөнгөн тусламж үзүүлнэ үү.
 Увс Аймгийн Засаг Даргын Тамгын Газар Дэлгэрэнгүй ...
Хаалттай2017 оны 10 сарын 26 Бичгээр Өргөдөл
1710260001 Г.Буянтогтох 1998 онд 20 жилийн хугацаатайгаар эзэмших эрхтэйгээр авсан. Гэтэл иргэн Мөнгөн нь аймгийн Засаг даргын 2014 оны 05-р сарын 13-ны өдрийн А/315-р захирамжаар уг газарт өмчлөх эрхийн гэрчилгээтэй болсон байна. Иргэн Мөнгөн нь уг газрыг 2015 онд бусдад буюу иргэн Ц.Баяр гэх хүнд худалдаалсан байна. Иймд сумын Засаг дарга бусдын эзэмшилд байсан газрыг бусдад давхардуулан олгосон тул Засаг даргын захирамжийг хүчингүй болгож өгнө үү.
 Увс Аймгийн Засаг Даргын Тамгын Газар Дэлгэрэнгүй ...
Хаалттай2017 оны 10 сарын 20 Утсаар Гомдол
1710200001 Хяргас сумын цэцэрлэгийн туслах багшаар ажилладаг. Өглөө 8 цагаас орой 5 цаг хүртэл ажилладаг ямар ч амралт байдаггүй. Манай байгууллага илүү цагийн мөнгийг 1 цагаар бодож олгодог байсан. 2017 оны 1 сараас хойш 30 минутаар бодож олгодог болсон. Ур чадварын нэмэгдэл 10-15% авдаг. Эрхлэгч аргазүйч хоёр нэмэгдэл үүнээс өндөр авч байгаа. Хуулинд зааснаар илүү цагаар ажиллаж байгаа хүн илүү цагийн хөлс авах ёстой. Иймд илүү цагаар ажилласан цалингаа нөхөж авмаар байна. Шийдвэрлэж өгнө үү.
 Увс Аймгийн Засаг Даргын Тамгын Газар Дэлгэрэнгүй ...
Хаалттай2017 оны 10 сарын 17 Утсаар Гомдол
1710170001 Би төрөөд 3 сар болох гэж байна. Дөнгөж төрсөн нярайг 2 сар хүртэл нь харъяа сум, өрхийн эмч нар ирж үзэж байх ёстой. Гэтэл миний хүүхдийг одоог хүртэл хүүхдийн эмч 1 ч удаа ирж үзээгүй. Дуудлагаар 2 удаа л ирсэн. Төрөөд хэд хоногтоо байхад хүүхэд минь маш өндөр халуураад сумын эмнэлэгрүү дуудлага өгсөн чинь ирээгүй маргааш нь ирсэн. Ирж үзчихээд аймгийн эмчээс асууж байж хариу хэлнэ гээд яваад өгсөн. Сумын эмчээс та нар нярайг ирж үздэг биздээ одоо тэгэхээ больчихсон юм уу? гэж асуухад та нар өөрсдөө хүүхдийнхээ төлөө явахгүй бол хүүхдийн чинь төлөө хэн ч явахгүй гэж хэлж байна. Эх төрөхөд харъяа сум өрхийн эмнэлгийн эмч нь ирж үзэхээ больсон юм уу? Ямар учиртай юм бэ?
 Увс Аймгийн Засаг Даргын Тамгын Газар Дэлгэрэнгүй ...
Хаалттай2017 оны 07 сарын 25 Бичгээр Өргөдөл
1707250002 Хүүхэддээ тархины эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон тул асаргааны мөнгөн тэтгэмжийг 3 сараар урьдчилан олгож өгнө үү
 Увс Аймгийн Засаг Даргын Тамгын Газар Дэлгэрэнгүй ...
Хаалттай2017 оны 07 сарын 25 Бичгээр Өргөдөл
1707250001 Улаанбаатар хотод онош тодруулах шаардлагатай байгаа тул тэтгэврийн мөнгийг урьдчилан олгож өгнө үү
 Увс Аймгийн Засаг Даргын Тамгын Газар Дэлгэрэнгүй ...
Хаалттай2017 оны 07 сарын 24 Утсаар Гомдол
1707240003 Хүүхдийн ертөнц дэлгүүрийн 3 давхарт Увсын брендийн бараа бүтээгдэхүүн зардаг. Гэтэл хагас жилийн түрээс төлөөгүй гээд лангууг хаачихлаа. Ид орлого ордог үеэр нь хаачихаар бид яаж наймаагаа хийх вэ? Түрээсийг хөдөлмөрийн хэлтэс төлөх ёстой, өгөхгүй байна. Энэ асуудлыг яаралтай шийдвэрлэж өгмөөр байна. /"Азийн цахиур" ХК/
 Увс Аймгийн Засаг Даргын Тамгын Газар Дэлгэрэнгүй ...
Хаалттай2017 оны 07 сарын 24 Бичгээр Өргөдөл
1707240002 Тархины хаван, уйланхай нь эмчилгээнд явах шаардлагатай болсон тул асаргааны мөнгө нь тэтгэмжийн мөнгийг урьдчилж олгож өгнө үү
 Увс Аймгийн Засаг Даргын Тамгын Газар Дэлгэрэнгүй ...

© 2013-2018 “Увс 70452222 ТӨВ”