Мэдээ мэдээлэл

ИРГЭДЭЭС ИРҮҮЛСЭН ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫН 2016 ОНЫ 2-Р УЛИРЛЫН ТАЙЛАН

      Аймгийн болон сумдын төрийн захиргааны байгууллагад иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг шийдвэрлэхдээ Монгол улсын хууль тогтоомж, түүний дотроос “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан өргөдөл гомдлыг  шийдвэрлэх тухай хууль”, Засгийн газрын  2005 оны 67 тоот тогтоол, аймгийн Засаг даргын 2013 оны А/83 тоот захирамжаар баталсан журмыг мөрдөж ажиллалаа. 

Аймгийн хэмжээнд 2016 оны 2-р улиралд 4821 санал, өргөдөл, гомдол ирснийг бүртгэн авч 3945 буюу 81.8%-ийг шийдвэрлэн хариу өгч ажиллалаа. Шийдвэрлэх шатандаа буюу хугацаа болоогүй 876 санал, өргөдөл, гомдол байна.

Иргэдээс аймгийн Засаг даргад гаргасан өргөдлийг өргөдөл, гомдол хүлээн авах өрөө, бичгээр, биечлэн, 7045-2222 нээлттэй утас, 70452222.mn сайт, цахим хэлбэрээр авч хариуг иргэдэд хуулийн хугацаанд өгч ажиллаж байна.     

2016 оны 2-р улиралд мөнгөн тусламж, дэмжлэг хүссэн нийт 123 иргэнд 31091400төгрөгийн тусламж олгож шийдвэрлэсэн.

ХЗӨЧДТ ТББ -гийн санаачлагаар Мерси Кор ОУ-н байгууллагын санхүүгийн дэмжлэгтэйгээр
CLOUDNETWORK LLC
програмыг хийж гүйцэтгэв.
 
Нээлттэй2018 оны 06 сарын 25 Утсаар Гомдол
1806250001 Улаангом сумын 8-р багийн эмч Алтанхүү ажилдаа ирэхгүй байна. Хаана сууж байгаа нь тодорхойгүй байна. Би дүүгээ үзүүлэх гэж 2 өдөр хайж явлаа. Иргэд энэ эмчийг ажлаа байнга тасалдаг гэх юм. Судалж хариу өгнө үү.
 Увс Аймгийн Засаг Даргын Тамгын Газар Дэлгэрэнгүй ...
Хаалттай2018 оны 06 сарын 21 Утсаар Гомдол
1806210001 5 дугаар сургууль буюу хуучнаар Чандмань эрдэм сургууль ажилчдынхаа цалин байнга сарын 29,30 эсвэл сарын эхний долоо хоногт өгдөг. Өнөөдөр Бусад сургуулиуд багш нарынхаа урамшуулал, амралтын мөнгө өгчөөд байхад энэ сургууль өгөөгүй байна. Судалж шийдвэрлэж өгнө үү.
 Увс Аймгийн Засаг Даргын Тамгын Газар Дэлгэрэнгүй ...
Хаалттай2018 оны 06 сарын 18 Утсаар Гомдол
1806180002 Бөхмөрөн суманд 5,6-р сард хөргөлттэй эм олгогдсонгүй. Маш олон хүн эм хөндөлттэй авах хүсэлттэй байгаа боловч эмийн санч тодорхой хариулт хэлэхгүй байх юм. Тодруулж бидэнд хариу өгнө үү.
 Увс Аймгийн Засаг Даргын Тамгын Газар Дэлгэрэнгүй ...
Нээлттэй2018 оны 06 сарын 04 Утсаар Гомдол
1806040001 Увс аймгийн Өмнөговь сумын иргэн нь өрөөсөн нүд хараагүй, цус харавсан байдалтай өндөр насны тэтгэвэрт байдаг, малын тоо хүрдэггүй ядарсан 2 хөгшин амьдардаг. Гэтэл Хүнсний талонд хамруулахгүй байгаа нь ямар учиртай вэ? Шалгаж хариу өгнө үү.
 Увс Аймгийн Засаг Даргын Тамгын Газар Дэлгэрэнгүй ...
Хаалттай2018 оны 04 сарын 11 Утсаар Гомдол
1804110001 ХХҮГ-аас зарлагдсан ажлын байрыг дэмжих төсөлд Тэс сумын иргэн Чиндалай төсөл бичиж өгсөн боловч сумын байцаагч хүлээж аваагүй. Уг төслийг хүлээж аваагүйн шалтгаан ах Чин-Очир сум хөгжүүлэх сангаас зээл авч үйл ажиллагаа явуулж байгаад төлж чадалгүй 4 жилийн өмнө нас барсан учир төсөл хөтөлбөрт хамруулах боломжгүй гэсэн. Чиндалай нь уг зээлд ямар нэгэн байдлаар холбогдолгүй тул энэхүү асуудлыг шийдвэрлэж арга хэмжээ авч өгнө үү.
 Увс Аймгийн Засаг Даргын Тамгын Газар Дэлгэрэнгүй ...
Хаалттай2018 оны 04 сарын 05 Утсаар Гомдол
1804050001 Улаангом сумын 5-р багт буюу 4-н замд залгаа 6 дэлгүүр, замын доод талд 2 дэлгүүр гэх мэт маш олон дэлгүүр архи, согтууруулах ундаа зарж байна. Энэ байдлаас үүдэн маш их архидалт бий болсон. Сүүлийн үед сургуулийн хүүхэд, залуучууд арийн бор толгойд ихээр ирж архидаж байна. Энэ асуудлыг судлаж хариу өгнө үү.
 Увс Аймгийн Засаг Даргын Тамгын Газар Дэлгэрэнгүй ...
Хаалттай2018 оны 02 сарын 13 Утсаар Мэдээлэл авахыг хүссэн
1802130001 Өнгөрсөн долоо хоногт ЕБ 2 дугаар цогцолбор сургуулийн 6 настай хүүхдийг багш нь зодсон гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээгээр яваад байсан боловч сураг чимээгүй болчлоо. Миний сонссон дам яриагаар тухайн хүүхдийг ангийн багш нь номоор цохисон, удаа дараа ийм үйлдэл гаргасан, тухайн байгууллагын удирдлагууд уг асуудлыг байгууллагын нэр хүндтэй холбоотой гээд дарж өнгөрсөн байх гэсэн яриа олон нийтийн дунд байна. Иймд үнэхээр бага насны хүүхдийг хүчирхийлсэн хэрэг гарсан эсэхийг шалгаж хариу өгнө үү. Хүсэлт гаргасан миний бие нь иргэнийхээ үүргийг ухамсарлаж мэдээлэл өгсөн тул хувийн мэдээллийг нууцална уу.
 Увс Аймгийн Засаг Даргын Тамгын Газар Дэлгэрэнгүй ...
Хаалттай2018 оны 02 сарын 09 Утсаар Гомдол
1802090001 Өмнөговь сумын Нийгмийн даатгалын байцаагч 11 жил нэмж оруулах байсныг 10 жилээр оруулсан байсныг тодруулахад өргөдөл бичих байх гээд ойлгомжгүй зүйл яриад явуулсан. Дараа ирэхэд бүртгэх хугацаа дууссан гэх юм. Энэ байцаагчийн хариуцлагагүй байдлаас үүдэн миний тэтгэврийн нас хүрэлцэхгүй хойшлогдсон. Нэмэлт мэдээллийг 96708814 холбогдон ач шийдвэрлэж өгнө үү.
 Увс Аймгийн Засаг Даргын Тамгын Газар Дэлгэрэнгүй ...
Хаалттай2018 оны 02 сарын 05 Утсаар Гомдол
1802050002 Боловсролын байгууллагуудын ойролцоо худалдаа, үйлчилгээ явуулдаг дэлгүүрүүдэд ханиад томуу ихтэй өвлийн хүйтэн улиралд зайрмаг зарахыг хоригломоор байна. Манай хүүхэд Ерөнхий боловсролын гуравдугаар сургуульд явдаг. Сургуулиасаа ирэх замдаа зайрмаг авч идсэн гээд даарчихсан ирсэн. Энэ асуудлыг яаралтай шийдвэрлэж өгнө үү.
 Увс Аймгийн Засаг Даргын Тамгын Газар Дэлгэрэнгүй ...
Хаалттай2018 оны 02 сарын 05 Утсаар Гомдол
1802050001 Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтэст 2017 оны 08-р сарын 28 өдөр өргөдөл гаргасан. Уг өргөдлийн хариуг авахаар 5-н сарын дараа буюу 2018 оны 02-р сарын 29 ны өдөр өөрийн биеэр очиж авахад шийдвэрлээгүй байх юм. Шат шатандаа хяналт тавиагүй, санал хүсэлт өргөдөл гомдлын тухай хуулийн 4 заалтыг зөрчиж хүндрэл учруулсан тул арга хэмжээ авч өгнө үү.
 Увс Аймгийн Засаг Даргын Тамгын Газар Дэлгэрэнгүй ...
Хаалттай2018 оны 01 сарын 15 Утсаар Мэдээлэл авахыг хүссэн
1801150001 Наранбулаг суманд аймгийн фонтоос хорголжин тэжээл тусламжаар ирсэн гээд нэг бүрийг 20500 төгрөгөөр өгч байна. Харин манай суманд хорголжин тэжээл 18000 төгрөгөөр худалдаалагдаж байгаа тул тодруулж хариу өгнө үү.
 Увс Аймгийн Засаг Даргын Тамгын Газар Дэлгэрэнгүй ...
Хаалттай2017 оны 11 сарын 21 Утсаар Гомдол
1711210001 Би хараагүй хүний асран хамгаалалтад байдаг. Гэтэл миний асран хамгаалагчид олгодог тэтгэмжийг хассан байх юм. Тодруулж хариу өгнө үү.
 Увс Аймгийн Засаг Даргын Тамгын Газар Дэлгэрэнгүй ...
Хаалттай2017 оны 10 сарын 20 Утсаар Гомдол
1710200001 Хяргас сумын цэцэрлэгийн туслах багшаар ажилладаг. Өглөө 8 цагаас орой 5 цаг хүртэл ажилладаг ямар ч амралт байдаггүй. Манай байгууллага илүү цагийн мөнгийг 1 цагаар бодож олгодог байсан. 2017 оны 1 сараас хойш 30 минутаар бодож олгодог болсон. Ур чадварын нэмэгдэл 10-15% авдаг. Эрхлэгч аргазүйч хоёр нэмэгдэл үүнээс өндөр авч байгаа. Хуулинд зааснаар илүү цагаар ажиллаж байгаа хүн илүү цагийн хөлс авах ёстой. Иймд илүү цагаар ажилласан цалингаа нөхөж авмаар байна. Шийдвэрлэж өгнө үү.
 Увс Аймгийн Засаг Даргын Тамгын Газар Дэлгэрэнгүй ...
Хаалттай2017 оны 10 сарын 17 Утсаар Гомдол
1710170001 Би төрөөд 3 сар болох гэж байна. Дөнгөж төрсөн нярайг 2 сар хүртэл нь харъяа сум, өрхийн эмч нар ирж үзэж байх ёстой. Гэтэл миний хүүхдийг одоог хүртэл хүүхдийн эмч 1 ч удаа ирж үзээгүй. Дуудлагаар 2 удаа л ирсэн. Төрөөд хэд хоногтоо байхад хүүхэд минь маш өндөр халуураад сумын эмнэлэгрүү дуудлага өгсөн чинь ирээгүй маргааш нь ирсэн. Ирж үзчихээд аймгийн эмчээс асууж байж хариу хэлнэ гээд яваад өгсөн. Сумын эмчээс та нар нярайг ирж үздэг биздээ одоо тэгэхээ больчихсон юм уу? гэж асуухад та нар өөрсдөө хүүхдийнхээ төлөө явахгүй бол хүүхдийн чинь төлөө хэн ч явахгүй гэж хэлж байна. Эх төрөхөд харъяа сум өрхийн эмнэлгийн эмч нь ирж үзэхээ больсон юм уу? Ямар учиртай юм бэ?
 Увс Аймгийн Засаг Даргын Тамгын Газар Дэлгэрэнгүй ...
Хаалттай2017 оны 07 сарын 24 Утсаар Гомдол
1707240003 Хүүхдийн ертөнц дэлгүүрийн 3 давхарт Увсын брендийн бараа бүтээгдэхүүн зардаг. Гэтэл хагас жилийн түрээс төлөөгүй гээд лангууг хаачихлаа. Ид орлого ордог үеэр нь хаачихаар бид яаж наймаагаа хийх вэ? Түрээсийг хөдөлмөрийн хэлтэс төлөх ёстой, өгөхгүй байна. Энэ асуудлыг яаралтай шийдвэрлэж өгмөөр байна. /"Азийн цахиур" ХК/
 Увс Аймгийн Засаг Даргын Тамгын Газар Дэлгэрэнгүй ...
Хаалттай2017 оны 07 сарын 03 Утсаар Гомдол
1707030004 4 шарга кабелийн телевиз 7 сарын 1-ээс хааж эхэлнэ гэнэ. Сар бүр 5000 төгрөг төлж үздэг байсан. Анх 60.0 төгрөгөөр авсан. Гэтэл одоо 90.0 мянган төгрөгөөр ав гэж байна. ингэж ард түмнийг шахаанд оруулж болохгшй ш дээ. Харилцаа холбооны газар очихоор бид мэдэхгүй манайд хамааралгүй асуудал, улсын байцаагч дээр нь очихоор би мэдэхгүй гэх юм. Увс аймгийн ихэнх айл өрх энэ 4 шаргаар телевизийн сувгуудаа үздэг. Хаагдахаар энэ олон айл өрх үзэж харах юмгүй болж байна. айл болгон 90.0 мянган төгрөгөөр худалдан авах боломжгүй байгаа шүү дээ. Ард түмэн хохирч байна. Энэ асуудлыг яаралтай шийдэж өгнө үү.
 Увс Аймгийн Засаг Даргын Тамгын Газар Дэлгэрэнгүй ...
Хаалттай2017 оны 07 сарын 03 Утсаар 
1707030003 Сагил сумын соёлын төвийн тогийг тасалсан. Энд сонгуулийн хороо ажиллаж байгаа. Төлбөр төлөөгүй шалтгаанаар эрчмээс тасалчихсан. Дараагийн сарын мөнгийг энэ сарлуу гүйлгэж өгөх тухай хүсэлт аймгийн ЗДТГ-ын СТСХ-т албан бичгээр явуулсан хариу ирэхгүй байна. Яаралтай бичгийн хариу өгч, асуудлыг шийдвэрлэж өгнө үү.
 Увс Аймгийн Засаг Даргын Тамгын Газар Дэлгэрэнгүй ...
Хаалттай2017 оны 06 сарын 23 Утсаар Өргөдөл
1706230001 Шинэ Улаангом зах агааржуулалт байхгүй, халуун байна. Энэ нь худалдаа эрхлэгчдэд маш их хүндрэлтэй байна. Саунд сууж байгаа юм шиг л байна. Яаралтай энэ асуудлыг шийдвэрлэж өгнө үү.
 Увс Аймгийн Засаг Даргын Тамгын Газар Дэлгэрэнгүй ...
Хаалттай2017 оны 06 сарын 16 Утсаар Гомдол
1706160004 Увс-Азза компани шатаах зуухаа аймгийн төвд байрлуулчихсан нэг л юм шатаагаад байна. Юу гэдгийн сайн мэдэхгүй байна. Нэл хар утаа манараад амьсгалахад хүнд байна. Байрны цонхоор орж ирээд агаар, орчин бохирдуулж байна. Гадаа хүүхдүүдээ агаарлуулах боломжгүй хүндрэлтэй байна. Байнга шахуу хар утаа манаруулж юм шатааж байна. 3-р багт байрлах "Ган" авто засварын хажууд айлын хашаанд байна. Арга хэмжээ авч өгнө үү.
 Увс Аймгийн Засаг Даргын Тамгын Газар Дэлгэрэнгүй ...
Хаалттай2017 оны 06 сарын 09 Утсаар 
1706090001 Манай сумын гүний худгаас маш их булингартай, шороотой ус гардаг. 2015 онд шүүлтүүр тавьсан боловч өнгөрсөн өвлөөс хойш шүүлтүүр нь ажиллахаа больсон. Бас мөнгөний хариулт өгдөггүй. Иймд худгийн усыг шинжилгээнд оруулж, шүүлтүүрийг нь ажиллуулах арга хэмжээ авч өгнө үү.
 Мэргэжлийн хяналтын газар Дэлгэрэнгүй ...

© 2013-2018 “Увс 70452222 ТӨВ”