Мэдээ мэдээлэл

ИРГЭДЭЭС ИРҮҮЛСЭН ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫН 2016 ОНЫ 2-Р УЛИРЛЫН ТАЙЛАН

      Аймгийн болон сумдын төрийн захиргааны байгууллагад иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг шийдвэрлэхдээ Монгол улсын хууль тогтоомж, түүний дотроос “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан өргөдөл гомдлыг  шийдвэрлэх тухай хууль”, Засгийн газрын  2005 оны 67 тоот тогтоол, аймгийн Засаг даргын 2013 оны А/83 тоот захирамжаар баталсан журмыг мөрдөж ажиллалаа. 

Аймгийн хэмжээнд 2016 оны 2-р улиралд 4821 санал, өргөдөл, гомдол ирснийг бүртгэн авч 3945 буюу 81.8%-ийг шийдвэрлэн хариу өгч ажиллалаа. Шийдвэрлэх шатандаа буюу хугацаа болоогүй 876 санал, өргөдөл, гомдол байна.

Иргэдээс аймгийн Засаг даргад гаргасан өргөдлийг өргөдөл, гомдол хүлээн авах өрөө, бичгээр, биечлэн, 7045-2222 нээлттэй утас, 70452222.mn сайт, цахим хэлбэрээр авч хариуг иргэдэд хуулийн хугацаанд өгч ажиллаж байна.     

2016 оны 2-р улиралд мөнгөн тусламж, дэмжлэг хүссэн нийт 123 иргэнд 31091400төгрөгийн тусламж олгож шийдвэрлэсэн.

ХЗӨЧДТ ТББ -гийн санаачлагаар Мерси Кор ОУ-н байгууллагын санхүүгийн дэмжлэгтэйгээр
CLOUDNETWORK LLC
програмыг хийж гүйцэтгэв.

Хүүхдийн ертөнц дэлгүүрийн 3 давхарт Увсын брендийн бараа бүтээгдэхүүн зардаг. Гэтэл хагас жилийн түрээс төлөөгүй гээд лангууг хаачихлаа. Ид орлого ордог үеэр нь хаачихаар бид яаж наймаагаа хийх вэ? Түрээсийг хөдөлмөрийн хэлтэс төлөх ёстой, өгөхгүй байна. Энэ асуудлыг яаралтай шийдвэрлэж өгмөөр байна. /"Азийн цахиур" ХК/

Х.Дэлгэрмаа Албан тушаал : "Увс Аймгийн Засаг Даргын Тамгын Газар"-н СӨГ хариуцсан мэргэжилтэн Утас : 70452222 2017 оны 10 сарын 26Хариу : Хөдөлмөрийн хэлтсийн даргад уламжлан хоолбогдх мэдээллийг иргэнд өгсөн.


© 2013-2018 “Увс 70452222 ТӨВ”