Мэдээ мэдээлэл

ИРГЭДЭЭС ИРҮҮЛСЭН ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫН 2016 ОНЫ 2-Р УЛИРЛЫН ТАЙЛАН

      Аймгийн болон сумдын төрийн захиргааны байгууллагад иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг шийдвэрлэхдээ Монгол улсын хууль тогтоомж, түүний дотроос “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан өргөдөл гомдлыг  шийдвэрлэх тухай хууль”, Засгийн газрын  2005 оны 67 тоот тогтоол, аймгийн Засаг даргын 2013 оны А/83 тоот захирамжаар баталсан журмыг мөрдөж ажиллалаа. 

Аймгийн хэмжээнд 2016 оны 2-р улиралд 4821 санал, өргөдөл, гомдол ирснийг бүртгэн авч 3945 буюу 81.8%-ийг шийдвэрлэн хариу өгч ажиллалаа. Шийдвэрлэх шатандаа буюу хугацаа болоогүй 876 санал, өргөдөл, гомдол байна.

Иргэдээс аймгийн Засаг даргад гаргасан өргөдлийг өргөдөл, гомдол хүлээн авах өрөө, бичгээр, биечлэн, 7045-2222 нээлттэй утас, 70452222.mn сайт, цахим хэлбэрээр авч хариуг иргэдэд хуулийн хугацаанд өгч ажиллаж байна.     

2016 оны 2-р улиралд мөнгөн тусламж, дэмжлэг хүссэн нийт 123 иргэнд 31091400төгрөгийн тусламж олгож шийдвэрлэсэн.

ХЗӨЧДТ ТББ -гийн санаачлагаар Мерси Кор ОУ-н байгууллагын санхүүгийн дэмжлэгтэйгээр
CLOUDNETWORK LLC
програмыг хийж гүйцэтгэв.

Би төрөөд 3 сар болох гэж байна. Дөнгөж төрсөн нярайг 2 сар хүртэл нь харъяа сум, өрхийн эмч нар ирж үзэж байх ёстой. Гэтэл миний хүүхдийг одоог хүртэл хүүхдийн эмч 1 ч удаа ирж үзээгүй. Дуудлагаар 2 удаа л ирсэн. Төрөөд хэд хоногтоо байхад хүүхэд минь маш өндөр халуураад сумын эмнэлэгрүү дуудлага өгсөн чинь ирээгүй маргааш нь ирсэн. Ирж үзчихээд аймгийн эмчээс асууж байж хариу хэлнэ гээд яваад өгсөн. Сумын эмчээс та нар нярайг ирж үздэг биздээ одоо тэгэхээ больчихсон юм уу? гэж асуухад та нар өөрсдөө хүүхдийнхээ төлөө явахгүй бол хүүхдийн чинь төлөө хэн ч явахгүй гэж хэлж байна. Эх төрөхөд харъяа сум өрхийн эмнэлгийн эмч нь ирж үзэхээ больсон юм уу? Ямар учиртай юм бэ?

Х.Дэлгэрмаа Албан тушаал : "Увс Аймгийн Засаг Даргын Тамгын Газар"-н СӨГ хариуцсан мэргэжилтэн Утас : 70452222 2017 оны 10 сарын 17Бүртгэсэн :

П.Гантулга Албан тушаал : "Увс Аймгийн Засаг Даргын Тамгын Газар"-н Админ Утас : 70452222 2018 оны 03 сарын 19Хариу : Шийдвэрлэж хариу өгөв


© 2013-2018 “Увс 70452222 ТӨВ”